Цөлжилт

Цөлжилт Цөлжилт гэдэг нь ургамалаар бүрхэгдсэн газар үржил шимгүй болон хувирах үзэгдлийг хэлнэ. Энд буй цөл гэдэг нь ургамал ургах болон газар тариаланд тохиромжгүй газар нутгийг хэлж буй утга нь хүчтэй бөгөөд хатаж гандсан газар нутгийг илэрхийлэх цөлийн уур амьсгалд ордог "цөл" гэдэгтэй бага зэрэг ялгаатай. Гэхдээ ургамалан бүрхэвчгүй болсон газар нь яваандаа цөлийн уур амьсгалтай болох төлөвтэй байдаг. Цөлжилтөд хуурай бүс нутгийн цаг агаарын өөрчлөлт гэх мэтээс үүдэх байгалийн үзэгдэл хамаарах боловч орчин үед нийгмийн тулгамдсан асуудал болоод буй цөлжилт гэдэг нь хүн төрөлхтний үйл ажиллагааны улмаас болж буй үзэгдэл бөгөөд дэлхийн дулаарлаас шалтгаалж буй гэж үздэг. Мөн хөрсний эвдрэл нь цөлжилтийн нэг шалтгаан болно. Цөлжилтийн гол явц Цөлжилт нь явагдаж буй бүс нутгаасаа хамаарч ялгаатай байдлаар үргэлжлэх бөгөөд голчлон хөрсний алдагдал, давсжилт, элсжилт бий болдог. Хөрсний алдагдал гэдэг нь үржил шим бүхий, газар тариалан эрхлэхэд тохиромжтой хөрс нь бороо, үерийн улмаас урсан одох үзэгдэл бөгөөд Энэтхэг, Ойрх Дорнод, Шар мөрний тэгш өндөрлөг зэрэг газруудад болж буй. Давсжилт гэдэг нь газрын хөрсөн дэх давсны эзлэх хувь ихэсч, ургамал ургах боломжгүй болох үзэгдэл. Энэ нь газрын гүний ус нь усжуулалт болон байгалийн хүчин зүйлийн улмаас газрын гадарга дээр гарч ууршин, эрдэс давс нь ууршилгүй үлдсэний улмаас бий болно. Давсжилт явагдсан газар нь цемент шиг хатуу болж хагарна. Элсжилт гэдэг нь ойр орчимд байсан элс нь нүүж, шинэ газарт очин цөл болгохыг хэлнэ. Австрали болон Говьд явагдаж буй. Монгол дахь цөлжилт Монгол улсын нутгийн өмнөд хэсэгт орших Говьд цөлжилт эрчимтэй явагдаж, цөлийн бүс нь хүрээгээ хойш тэлсээр буй. Цөлжилт: Хуурай, хагас хуурай болон хур бага унадаг газруудад цаг агаарын өөрчилөлт, хүн төрлөхтний зарим үйлдлүүд зэрэг олон шалтгаантайгаар хөрс эвдрэн өгөөж нь багасч элс болох үзэгдэл. Цөлжилт нь хөрсийг хэт их хэрэглэх, талхлалт, буруу усалгаа, ой мод устгалт зэргээс шалтгаална. Нэг хүн жилд шүдний чигчилүүр, сонин, сэтгүүл, ном, дэвтэр зэрэг хэрэгцээгээ 7-н модоор хангадаг гэнэ. Жоохон тооцоо хийгээд үзвэл 18тай би 7*18 тэнцүү 126н мод устгасан гэсэн үг юм байна. Монгол орны хуурай голдуу бүс нутгийн 228,750 мянган га талбай цөлжсөн байна.Бэлчээрийн 70 орчим хувь ямар нэг хэмжээгээр цөлжилтөнд өртсөн.Үүний дотор газар нутгийн 41,3 хувийг эзлэх цөлийн хээр, цөлийн бүсийн 56,6% дунд ба хүчтэй цөлжилтөнд өртсөн байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3,4 хувиар ихэсч, цөлжилтөд хүчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5,4 дахин, маш хүчтэй илэрсэн нутгийн талбай 1,8 дахин нэмэгдсэн тооцоо гарч, нийт нутаг дэвсгэрийн 41,3 хувь буюу 647,0 мянган ам километр талбай эзлэх говь цөлийн бүс нутагт нүүрлэн жилээс жилд улам хүрээ нь тэлж, байгалийн бүс бүслүүр хойш түрэгдэж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Монгол Улсад цөлжилтийн судалгааны цэгүүд байгуулж, Зүүн хойт Азийн бүсийн мэдээлэл солилцооны сүлжээнд холбогдон ажиллуулах, энэ чиглэлийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх тухай Япон –Монгол улсын Засгийн газар хоорондын гэрээ байгуулж, уг гэрээг хэрэгжүүлэх арга хэмжээний эхлэл тавигдав. Монгол орны цөлжилтийн судалгааг хийж байгаа эрдэмтэдийн дүгнэлтээр цөлжилтийн эхний илрэл болох цэгэн цөлжилт 2000 оноос хойш улам нэмэгдэж байгаа бөгөөд энэ үзэгдэл нь экологийн хувьд нэн хортой гэдгийг тэмдэглэжээ. Цэгэн цөлжилтийн толбууд илрэх ч байгаа байршлын хувьд төв суурин газрууд, худаг уст цэгийн тойронд, хуучин цэргийн хороо анги нэгтгэлийн туурь зэрэг удаан хугацаагаар хүний үйл ажиллааны сөрөг нөлөөлөлд автаж байгаа орчин юм. Цэгэн цөлжилтийг илрүүлэх судалгааны үр дүнд манай орны хуурай гандуу бүс нутгийн цөлжилтийг үнэлэх, зургийг шинэчлэн боловсруулах ажил хийгдэж байна. Цөлжилтийн эрчим, (хувиар ) 1990-2004 он Цөлжилтийн зэрэглэл Он 1990 2004 Сул 76.0 34.9 Дунд 20.0 38.7 Хүчтэй 3.0 16.1 Нэн хүчтэй 1.0 1.8 Хэт хуурай гандуу - 8.5 Гандуу нутгийн цөлжсөн талбайн хэмжээ 41.3 44.7 Говь, цөлийн болон цөлөрхөг хээр нутгаар элсжилт, элсний нүүлт, хөдөлгөөн эрчимжиж байгаа үзүүлэлт гарчээ. Манай оронд нийт элсжсэн газрын талбай 3800 ам дөрвөлжин км болж, нийт элсний 8.7 хувийг эзлэх болж, түүний дотор говийн хэсэгт 3360 ам дөрвөлжин км буюу 88 хувь, хойт буюу Хангайн нутгаар 460 ам дөрвөлжин км буюу 12 хувь нь элсжилт үүсчээ. Их нууруудын хотгорын мужийн Монгол элсний урд зах, Нууруудын хөндий, Алтайн Өвөр говийн мужийн Булган, Бодонч голын сав газар, Хайч-Хуц хайрхан, Гурван тэсийн орчмоор, Цоохондойн Гурван Бүгтэйн тарамцагууд, Зүүн говийн мужийн Өөш-Улаан говь, Үнэгтхарганатнын тарамцагууд зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судалгаагаар нотлогджээ. Цөлжилтийн асуудал нь газар ашиглалттай шууд холбоотой үүсэх экологийн доройтлын нэг хэлбэр бөгөөд төв суурин газрын элсжилт ихсэж, говь, хээрийн бүсийн 145 гаруй төв, суурин газар элсжих үйл явцад өртөж, цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртөж байгаа бөгөөд тухайлбал, Говь-Алтай аймгийн Хөх-морьт, Дорноговь аймгийн Замын -Үүд, Өмнөговь аймгийн Гурван тэс, Цогт –Овоо, Завхан аймгийн Завхан-Мандал, Дөрвөлжин зэрэг сумдын төв цөлжилтийн нэн хүчтэй эрчимд орж, барилга байгууламжууд нь элсэнд дарагдах аюул тулгарч байна.Цөлжилттэй тэмцэх, түүний аюулыг сааруулах асуудлыг төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган тодорхой арга хэмжээг авч байна. Цөлжилтөнд хүргэх хүчин зүйл: • Газар тариалангийн технологийн горимын зөрчигдөх • Бэлчээрийн даацыг хэтрүүлэн ашиглах • Уул уурхайн үйлдвэрлэлд экологид холбоотой техник хэрэгжих • Ой ашиглалтын горим зөрчигдөх Цөлжилтийн шалтгаанууд нь: 1. Ус: Өвсөн бүрхүүлгүй болсон хөрсөн дээр унах борооны дуслын даралтнаас болон хөрс задралд орон цугласан борооны усны хамтаар урсан цөлжилтийг үүсгэдэг байна. Усны цөлжилт нь дэлхий дээрх бүх улсуудад түгээмэлээс гадна хамгийн элбэг, хамгийн их хор хөнөөлтөй нь бөгөөд хараахан усан цөлжилтөөс хамгаалах арга олоогүй байгаа юм байна. 2. Салхи: Хуурай болон хагас хуурай цаг агаартай орчинд ихэвчлэн таардаг; хангалттай ногоон бүрхүүлгүйн улмаас хүчтэй салхины нөлөөтэйгээр тоос хэлбэрийг олон байр солих үзэгдэл. Салхинаас болон хөрсөн дээр жижиг жижиг хонхрууд үүсдэг бөгөөд тус хонхруудаас гарсан шороонууд өөр газар цугларан элсэн овоог үүсгэдэг. Салхин цөлжилт нь Монгол шиг хуурай уур амьсгалтай газар нутгийн том дайсан нь ч хамгаалах эрсдэлийг багасгах аргууд байдаг сайн талтай. Хамгаалахын тулд мод тарих нь (модны үндэс нь хөрсийг барьцалдуулан хөрсний нүүдлийг багасгадаг) хамгийн үр дүнтэй арга юм. 3. Цасан бухал: Хавцлын орой дээрх цугласан цасан дээр шинээр орсон (орж буй) цасны жин нэмэгдэж, хадан дээрх тэнцвэрээ алдан доош бөмбөрөх үзэгдэл. Бөөн цас нь таарсан бүхнийг өөртөө нэгтгэнэ. Ийм маягаар үүсэх хөрсний нүүдэлийг цасан бухлын цөлжилт гэнэ. 4. Газрын таталт: 5. Мөсдөлт: Өндөр уулан дээр үүссэн мөснүүд хэсэг хэсэг болон уулын уруу гулгах явцдаа хамтдаа moren хэмээх элдэв хэмжээний бөөнүүдийг хамтатган бөмбөрөх ба тэдний үрэлтээс болж хөрс элэгдэх, нүүх үзэгдэл. Цөлжитийн хор хөнөөл • Ургамалын давхарга нь алга болсоноор цөлжилтөөс гадна үер, зığ toprak kayması зэрэг байгалийн гамшгуудыг нэмэгдүүлдэг. • Устаж үгүй болж буй тариан талбайгаа орхин тариачид хот суурин газар луу нүүдэлцгээх бөгөөд энэ нь хотод ажилгүйдэл ихсэх түүнийг дагаад гэмт хэрэг өсөх зэрэг эдийн засгийн болон нийгмийн проблемүд үүсэн гарна. • Бэлчээр устсанаас мал аж ахуйн секторт хоцрогдол үүсэхээс гадна тус сектороос орж ирэх орлогийн хэмжээ багасна, ажилгүйдэл үүснэ. • Ургамалгүй хөрс бороо болон цасны усыг шингээж чаддагүйгээс усны эхүүд татрах цаашилбал ширгэх үзэгдэл ихэснэ. • Шинээр хөрс үүсэх нь их удаан процесс бөгөөд мянга мянган жилийн дараа л нөхөгдөх болно. Хэрхэн хамгаалах вэ? • Цөлжих магадлал ихтэй хөрсийг тариалан болон бэлчээр болгон ашиглахгүй байх, ойжуулах, • Буруу тариалалт, услалтаас хамгаалах, • Мод тайралтыг зогсоон, моджуулалт, ойжуулалтыг нэмэгдүүлэх, • Усны эхүүдийн ширгэлтээс болон хөрс давсжина. Тиймээс усны эх үүсвэрүүдийг хамгаалах хэрэгтэй. Цөлжилт- Хүн бүрийн асуудал Монголын өмнөд хэсэгт болж буй энэ цөлжилтөд солонгосчууд, япончууд юунд ингэж санаа тавина вэ? Үнэхээр санаа тавихгүй байхын аргагүй. Манай улсад дэгдсэн шар шороон шуурга, элсний нүүдэл нь Хятад, Солонгос, Япон, бүр цаашилбал Америкийн эргүүдэд хүртэл нөлөөлж байгаа аж. Ийм учраас энэ цөлжилт Ази номхон далайн орнуудын нийтлэг асуудал болоод байна. Манай орны ойн сан 18.3 сая га буюу нийт нутаг дэвсгэрийн ердөө 8.2 хувь бөгөөд бид энэ үзүүлэлтээр ойн нөөцөөр хомс орны тоонд багтаж байна. Ази тивийн төв хэсэгт оршдог, далай тэнгисээс алслагдсан эх газрын эрс тэс уур амьсгалтай, хур тунадас багатай, далайн тvвшнээс дунджаар 1580 м дээш өргөгдсөн онцлогтой Монгол орны нутаг дэвсгэрийн 42,5 хувийг говь цөлийн бvс эзэлж байна. Бид цөлжилтийн аюулд өртөх нэн эмзэг, чийг дутмаг, хуурай бvс нутагт багтдаг учир энэ асуудалд анхаарал хандуулахаас өөр аргагүй. Цөлжилт нэмэгдэх тусам түүнээс урган гарах асуудлууд илүү ноцтой үр дагаварууд дагуулдаг. Цөлжилтийн vйл явц эрчимжих тусам мөнх цас хайлах, нуур гол горхи ширгэх, бэлчээрийн ургамлын гарц эрс муудах, хөрс, ус давсжих, элэгдэл эвдрэлд орох, vржил шимээ алдах, элсний нvvлт, хөдөлгөөн ихсэх, байгалийн элдэв гамшгийн давтамж нэмэгдэх зэрэг олон гарз хохиролтой. Бид хэдийнэ энэ хохирлоос амсаад эхэлчихсэн байгаа билээ. “НОГООН ХЭРЭМ”-ИЙГ ХЭРХЭН БАРИХ ВЭ Дэлхий нийтийн анхаарал хөрсний элэгдэл, гадаргын доройтлоос нь болоод Африкруу хандсан байсан бол саяхнаас эдийн засгийн өсөлт нь хоёр оронтой тоогоор хэмжигдэж, аж үйлдвэржилт хурдацтай хөгжиж байгаа Хятадын цөлжилт рүү чиглэх боллоо. Хятад улс цөлжилтийн асуудлаа шийдвэрлэхийн тулд 1978 оноос хойш тодорхой үе шаттайгаар “Ногоон хэрэм” ойжуулах төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслөө 2050 оныг хүртэлх хугацаагаар төлөвлөсөн бөгөөд 2003 оны гиннесийн номд хамгийн том ойжуулах төсөлөөр шалгарч тэмдэглэгдсэн байна. Хилийн цаанаас үргэлжилж буй энэхүү ногоон зурвас манай улсад ч гэсэн үргэлжилж гэмээнэ илүү үр дүнтэй болох нь ойлгомжтой. Манай улсын өмнөд бүсээс эхлэн олон аймаг, сумдыг хамран явагдаж буй цөлжилтийн асуудал ийнхүү бүс нутгийн хэмжээний чухал асуудал болсон учир Монголын Засгийн газраас Ногоон хэрэм хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэ нь цөлийн давшилтыг зогсоох, цөлжилт, элсний нүүдлийг багасгах, шар шороон шуургыг намдаах, ойжуулах зорилготой хөтөлбөр бөгөөд үүнийхээ зэрэгцээ ажилгүйдлийг бууруулах, говьд ургахад тохиромжтой, үр жимс өгдөг мод, ургамал тарих замаар өрхийн орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр тусгажээ. Эдгээр зорилгыг хангахын тулд ямар ургамалыг хаана тарих вэ, усан хангамжийг хэрхэн шийдвэрлэх вэ, ямар мод үржүүлэх вэ зэрэг олон асуудлыг шийдэх бөгөөд төрөл бүрийн судалгаа шинжилгээ, биотехнологийн туршилт, сансрын гэрэл зураг авалт, явуулын ба суурин судалгаа хийх, түүнчлэн энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх зэрэг олон ажлуудыг хийх юм байна. Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд олон нийтийн оролцоо, хүсэл зориг зайлшгүй байх хэрэгтэй. Иймд төслийг хэрэгжүүлэх явцад олон нийтийг татан оролцуулах хэд хэдэн чиглэлүүд засгийн газрын хөтөлбөрт тусгагджээ. Тухайлбал иргэд болон байгууллагуудад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, малчдыг хашаа хороогоо шавар, чулуугаар барихыг нь дэмжих, эрчим хүч, түлшийг хоёр жилийн дотор багтааж шахмал түлшээр орлуулах, янз бүрийн арга хэмжээ, баяр ёслол бүрт мод тарих уламжлалтай болох, үр тарьц суулгац борлуулах цэгүүдийг нээх, байгууллагуудад мод тарих газруудыг хариуцуулах гэх мэт олон ажлууд төлөвлөгджээ. “Ногоон хэрэм” гэдэг нь Монгол орны баруунаас зvvн тийшэх хэвтээ тэнхлэг, гэхдээ говь, хээрийн бvсийн заагаар сvлжvvлэн мод тарих хөдөлгөөн юм. Өргөн нь 600гаас доошгvй метр зурвас ойг энэ дагуу таривал 1500 км урт, 90.0 га талбай цэцэрлэгжиж, цөлийн давшилтыг зогсооход хувь нэмэр оруулах юм. Хараа алдрам өргөн уудам нутагт өвс, ургамал гол горхи нэг ч vгvй. Гагцхvv vржил шимгvй улаан эрээн элс, шороо vе vе тэнгэр өөд шуурах бөгөөд амьд амьтны бараа саравчлаад ч vл vзэгдэнэ. Энэ бол цөлжилт хэмээх гамшигт нэрвэгдсэн олон олон газрын өнөөгийн, нэрвэгдэж буй нутгуудын ирээдvйн дvр зураг. Монгол Улс эрчимтэй цөлжиж байгаа бvс нутгийн тоонд ороод удаж байна. Хамгийн сvvлд гаргасан судалгааны дvнгээс vзэхэд манай орны нийт газар нутгийн 41,3 хувь нь цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртсөн гэж гарчээ. Байгаль орчны яамныхны 2004 онд гаргасан судалгаа ийм байгаа юм. Тvvнээс хойш гурван жил өнгөрөхөд энэ тоо нэмэгдэж одоо 47 хувьд хvрэв. Элсэрхэг говь бус уул ус нь тэгширсэн хангай газарт ч элсний нvvдэл аль хэдийнэ эхэлчихсэн нь цөлжилт хэрхэн хvчээ авч, бидний нvдэнд ил болж байгааг харуулна. Цөлжилт гэдгийг газар ашиглалттай шууд холбоотойгоор байгалийн болон хvний хvчин зvйлээс vvссэн экологийн доройтлын нэг хэлбэр гэж томьёолжээ. Цөлжилт дагасан элсний нvvдлийн тvрэлтэд өртөж, тvvний сөрөг vр дагаврыг амсаж байгаа газар бол төмөр замын салбар юм. Төмөр зам дагуух элс нvvхдээ төмөр замчдын аргыг барж, байгалийн vзэгдлийн өмнө хvчин мөхөсдvvлжээ. Энэ тухай галт тэргээр зорчдог хvн бvр мэдэж буй. Сvvлийн хэдэн жил галт тэрэг хурдаа авах vед бvхээгт vvсдэг маш нарийн ширхэгтэй цагаан тоосонцор зорчигчдын хамар, амаар орж тав тухтай зорчиход сөргөөр нөлөөлдөг болсоор удаж байна. Байнга энэ тоосонцортой орчинд ажилладаг галт тэрэгний vйлчлэгч нарын уушгинд тоосонцор нэвчиж, эрvvл мэндэд нь ч асуудал vvсгэв. Тухайлбал, цөөнгvй vйлчлэгч цөлжилтөөс vvдэлтэй тоосноос болж харшилтай болжээ. Төмөр зам дагасан элсний нvvдэлд манай орны урд чиглэлийн 600 гаруй төмөр зам илvvтэй өртөж байгаа. Өнгөрсөн онд энэ чиглэлийн 183 км төмөр зам элсэнд битvv хучигдаж бай¬сан бол энэ жил Улхын овооноос (Сайншанд өртөөнөөс нааш 70 км-т) Замын-Vvд өртөө хvртэл 234 км төмөр замыг элс нөмөрчээ. Хаврын улиралд нvvр нvдгvй шуурах элсэн шуургатай төмөр замчид олон аргаар тэмцэл явуулж байгаа ч vр дvн нь маруухан байгаа юм. Ган замаар тоос манаруулан давхихаас илvv элсний учруулж буй бодит аюул нь галт тэрэг замаас гарч осолдох нөхцөлийг бvрдvvлээд буй явдал. Төмөр замын рейс төмөр, дэр модыг шинээр сольсноос хойш 20 жил ашиглах нормтой байдаг. Гэтэл элснээс болж найман жил ашиглаад солихоос аргагvй болж байгаа гэнэ. Мөн төмөр замын рейс төмрvvд хоорондоо 4 мм-ээр л зөрөхөд галт тэрэг замаас гарах аюул учирдаг. Гэтэл элсэн шуурга зам төмрийг зvлгvvрдсэн мэт хурдан элээж, овоорсон элс чийг авсан нөхцөлд рейс төмрvvдийн хооронд богино холбоо vvсгэн гэрэл дохио, замын хаалт, зам шилжvvлэх автомат төхөөрөмж зэргийг ажилгvй болгох аюул ч тохиолдох болсон байна. Энэ бvхэнтэй төмөр замчид зам дагуу мод тарих, далан босгож шуудуу ухах, хаалт босгох зэрэг олон аргаар тэмцэж буй ч элсэнд аргагvйн эрхэнд ялагдаж байгаа юм. Гэвч элстэй тэмцэхээс өөр аргагvй учир энэ ажилд төмөр замынхан жил бvр 300 сая төгрөг зарцуулж байгаа бөгөөд энэ тоо нэмэгдэж байгаа аж. Элс нvvж тоосонцор vvсэх нь энэ жилээс зөвхөн урагшаа яваа зорчигчдод бус хойд чиглэлийн галт тэрэгнvvдэд ч анзаарагдах болсон гэнэ. Цөлжилтөөс vvсч байгаа бэрхшээл зөвхөн ганц салбарт л ийм байна. Манай орны нийт элсжсэн талбай 3800 ам дөрвөлжин км болж vvнд, Их нууруудын хотгорын Монгол элсний урд зах, Нууруудын хөндий, Алтайн өвөр говийн Булган, Бодонч голын сав газар, Хайч, Хуц хайрхан, Гурван тэсийн орчмоор мөн Цоохондойн Гурван Бvгтэйн тарамцагууд, Зvvн говийн Өөш-Улаанговь, Vнэгт харгантын тарамцагууд зэрэг газрууд шинээр элсжиж байгаа нь судлагаагаар нотлогджээ. Мөн төв суурин газрын цөлжилт ихсэж, говь хээрийн бvсийн 145 төв, суурин газар элсжих vйл явцад өртөн, Говь-Алтай аймгийн Хөхморьд, Дорноговь аймгийн Замын-vvд, Өмнгөговь аймгийн Гурвантэс, Цогт-Овоо, Завхан аймгийн Завхан, Мандал, Дөрвөлжин сумдын нутаг цөлжилтийн нэн хvчтэй эрчимд орж барилга байшингууд нь элсэнд дарагдаж эхэлсэн байна. Сvvлийн 10 жилийн хугацаанд Монгол орны гандуу нутаг дэвсгэрийн эзлэх талбай 3.4 хувиар ихэсч цөлжилтөд хvчтэй нэрвэгдсэн нутгийн талбай 5.4, маш хvчтэй илэрсэн нутгийн талбай 1.8 дахин нэмэгдсэн тооцоо гарсан нь Монгол орны нутаг дэвсгэрийн 41.3 хувь буюу 647.0 мянган ам километр газар цөлжилтөд ямар нэг хэмжээгээр өртжээ. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах, ган цөлжилтөд нэрвэгдэж буй бүс нутгийн байгаль орчны төлөв байдлыг дэмжих зорилгоор цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь энэхүү хөтөлбөрийн зорилго мөн. Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг 2015 он хүртэл хөгжүүлэх энэхүү хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийн стратегийн зорилт нь: • хөрсний чийг, таримал болон бэлчээрийн ургамлын ургац, гол мөрөн, нуур цөөрөм, усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх; • цөлжилт, элсний нүүдэл, хөрсний эвдрэлийг багасгах; • хүн, техник хүрэх боломжгүй ой хөвчийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх; • таримал ургамлыг мөндөрөөс хамгаалах; • шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан цаг агаарт зориудаар нөлөөлөх арга технологийг боловсронгуй болгоход оршино. Энэ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр улам бүр хувиран өөрчлөгдөж байгаа байгаль орчны, уур амьсгал, усны нөөцийг нийгмийн хэрэгцээнд зүй зохистой ашиглах, байгаль, цаг агаарын гамшигт үзэгдлийн сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөхцлийг бүрдүүлэх болно. Нэг. Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл Хөтөлбөрийг боловсруулах үндэслэл нь дараахь нөхцөл, байдлаас урган гарч байна: 1.1. Дэлхийн дулаарлын улмаас манай орны уур амьсгал эрс өөрчлөгдөж байгаль, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж, улс орны нийгэм, эдийн засагт учрах хохирлын хэмжээ өсөх хандлагатай байна. Тухайлбал сүүлийн жар гаруй жилийн дотор намар, өвлийн хур тунадасны хэмжээ бага зэрэг өсч, хавар, зуны хур тунадасны хэмжээ буурсны дотор ургамал ургалтын хэмжээ 7.2 хувиар буурсан байна. Судалгаанаас үзэхэд зун хур тунадасны тохиолдлын тоо цөөрч, аадар хур тунадасны давтагдал өссөн байна. 1.2. Хур тунадасны горимын өөрчлөлттэй уялдан байгалийн төрх байдал, хөрс ургамлын бүтцэд өөрчлөлт гарч говь, хээрийн бүс хойт зүг рүү түрж, олон тооны нуур, тойром, булаг, шанд, голууд ширгэж байгаагаас цөлжилт эрчимжиж, гангийн давтагдал ихэсч, хамрах талбай нь нэмэгдэж байна. Энэ нь бэлчээрийн мал аж ахуй, газар тариалан, ард иргэдийн амьдрал, улмаар улс орны тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлж байна. 1.3. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг авахын зэрэгцээ цаг агаарын тааламжтай нөхцөл, боломжийг ашиглан, нөхцөл бүрдсэн үед цаг агаарт зориудаар нөлөөлж хур тунадасыг нэмэгдүүлэх нь ган, цөлжилтөд нэрвэгдэж буй бүс нутгийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагаврыг бууруулах нэг боломж юм. Хоёр. Цаг агаарт зориудаар нөлөөлөх талаар төрөөс баримтлах бодлого, чиглэл 2.1. Цаг агаарт зориудаар нөлөөлөх талаар төрөөс дараахь бодлогыг баримтлана: 2.1.1. хөтөлбөрийн стратегийн зорилтыг хэрэгжүүлж, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр улс орны нийгэм, эдийн засаг, байгаль орчинд гарч байгаа сөрөг нөлөөллийг бууруулах, учирч болох хохирлыг багасгах; 2.1.2. цаг агаарт зориудаар нөлөөлөх “Хурын шим” төлийг өргөжүүлж, шинжилгээ судалгааны багаж тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчнээр бэхжүүлэх; 2.2. Цаг агаарт зориудаар нөлөөлөх талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд дараахь чиглэлийг баримтална: 2.2.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох; 2.2.2. цаг уурын суурин ба хөдөлгөөнт радар, нисэх онгоц зэрэг цаг агаарт зориудаар нөлөөлөх орчин үеийн техник, технологи бүхий нэгж, салбартай улсын сүлжээ байгуулах; 2.2.3. цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын технологийг боловсронгуй болгох, үр дүнг нэмэгдүүлэхэд чиглэсэн судалгаа, шинжилгээний ажлын хүрээг өргөтгөх; 2.2.4. цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгж, салбаруудын хооронд мэдээлэл дамжуулах, хүлээн авах нэгдсэн тогтолцоог бий болгох; 2.2.5. хур тунадас хэмжих улсын сүлжээг өргөтгөх; 2.2.6. мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, төв орон нутгийн байгууллага, сүлжээний нэгжүүдийг боловсон хүчнээр хангах асуудлыг дэс дараатай шийдвэрлэх. Гурав. Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ Хөтөлбөрийн хүрээнд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 3.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулах, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 3.1.1. холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах; 3.1.2. цаг агаарт зориудаар нөлөөлөх аюулгүй ажиллагааны журам, технологийн зааврыг боловсруулж мөрдүүлэх. 3.2. Цаг уурын суурин ба хөдөлгөөнт радар, нисэх онгоц зэрэг цаг агаарт зориудаар нөлөөлөх орчин үеийн техник, технологи бүхий нэгж, салбартай улсын сүлжээ байгуулах чиглэлээр дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ: 3.2.1. цаг агаарт зориудаар нөлөөлөх нөхцөл бүрдсэн үед тухайн бүс нутагт уг ажлыг шуурхай зохион байгуулах үүрэг бүхий бүсийн төвүүдийг байгуулах; 3.2.2. цаг агаарын урьдчилсан мэдээ гаргах, агаарын хөлгийн нислэгийн аюулгүй байдлыг хангах, цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаанд нэн шаардлагатай үүлний тархалт, түүний физик үзүүлэлтүүд болон хур тунадасны эрчимжил, нам өндрийн салхины орныг тодорхойлох радарын сүлжээг бүсчлэн байгуулах; 3.2.3. гол мөрөн, усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх, зохистой хэмжээнд байлгах зорилгоор зарим гол мөрний ай савын өндөрлөг газруудад хур тунадас нэмэгдүүлэх газрын генератор суурилуулах, шаардлагатай бүс нутагт хөдөлгөөнт экспедици ажиллуулах; 3.2.4. хур тунадасны хэмжээ, тархацыг тодорхойлох зорилгоор физик газарзүйн онцлогтой уялдуулан хур тунадас хэмжих автомат ба энгийн ажиллагаатай цэгүүдийг байгуулах. 3.3. Цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын технологийг боловсронгуй болгох, үр дүнг нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын хүрээг өргөтгөх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 3.3.1. Монгол орны үүлний нөөц, түүний бүтэц, физик үзүүлэлтүүдийг тогтоох зорилгоор үүлний бичил бүтцийг судлах лаборатори байгуулах; 3.3.2. судалгааны үр дүнг нэгтгэн цаг агаарт зориудаар нөлөөлөх чиглэлээр мэдээллийн сан байгуулах; 3.3.3. цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын үр дүнг үнэлэх аргачлалыг боловсруулж мөрдөх. 3.4. Цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгж, салбаруудын хооронд мэдээлэл дамжуулах, хүлээн авах нэгдсэн тогтолцоог бий болгох чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 3.4.1. цаг агаарт зориудаар нөлөөлөх “Хурын шим” төв болон түүний орон нутаг дахь салбар, хөдөлгөөнт экспедицүүдийн хооронд зураг, мэдээлэл солилцох үйл ажиллагаанд орчин үеийн холбоо, мэдээллийн технологи нэвтрүүлэх. 3.5. Хур тунадас хэмжих улсын сүлжээг өргөтгөх чиглэлээр дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 3.5.1. цаг уурын өртөө, харуул байхгүй газарт хур тунадас хэмжих автомат болон энгийн ажиллагаатай хэмжлийн багажийг байрлуулан ашиглах; 3.5.2. цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт гол мөрөн, нуурын усны түвшний хэмжлийн цэгүүдийг байгуулах. 3.6. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, давтан сургах, төв орон нутгийн байгууллага сүлжээний нэгжүүдийг боловсон хүчнээр хангах асуудлыг дэс дараатай шийдвэрлэх талаар дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ: 3.6.1. цаг уурт зориудаар нөлөөлөх чиглэлээр боловсон хүчин мэргэшүүлэх, давтан сургах тусгай сургалтыг зохион байгуулах, гадаад дотоодын сургалтад хамруулах; 3.6.2. боловсон хүчний тогтвор суурьшил, цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг дэс дараатай шийдвэрлэж, салбарын дундаж түвшингээс бууруулахгүй байх зарчим баримтлах. Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх удирдлага зохион байгуулалт Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг хөгжүүлэх үндсэн дээр бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, ган, цөлжилтийг бууруулах, гол мөрөн, усан сангийн усны нөөцийг нэмэгдүүлэх, хүн, техник хүрэх боломжгүй ой хөвчийн түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага% аж ахуйн нэгж, иргэдийн оролцоотойгоор хэрэгжүүлнэ. 4.1. Хөтөлбөрийг Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний төрийн захиргааны байгууллага, түүний харъяа цаг агаарт зориудаар нөлөөлөх “Хурын шим” төв хэрэгжүүлнэ. 4.2. “Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр”, “Байгаль орчны хөтөлбөр”, “Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний салбарыг 2015 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх хөтөлбөр”, “Цөлжилттэй тэмцэх хөтөлбр” зэрэг Төрийн болон төрийн бус байгууллагуудаас хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана. Тав. Гадаад хамтын ажиллагаа 5.1. Монгол орны нутаг дэвсгэр дээр цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа явуулахад Дэлхийн Цаг Уурын байгууллага (ДЦУБ), НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон бусад олон улсын байгууллага, хөрш зэргэлдээ орнуудаас төсөл хэрэгжүүлэх, хандив тусламж үзүүлэх явдлыг бүх талаар дэмжинэ. 5.2. ДЦУБ-ын өмнө хүлээсэн үүргийн дагуу тус байгууллагаас цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлын талаар өгч байгаа зөвлөмжийг хэрэгжүүлж, зохион байгуулж байгаа арга хэмжээнүүдэд идэвхитэй оролцон, цаг агаарт зориудаар нөлөөлсөн ажлын тайланг тухай бүрт нь гарган өгч байна. Зургаа. Хөтөлбөрийн санхүүжилт 6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилт дараахь эх үүсвэрээс бүрдэнэ: 6.1.1. улсын төсөв; 6.1.2. орон нутгийн төсөв; 6.1.3. олон улсын байгууллага, гадаад орны Засгийн газар, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага иргэдийн хандив, тусламж, төслийн хөрөнгө; 6.1.4. аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй байгуулсан гэрээ, хэлцлийн төлбөрийн орлого; 6.1.5. улсын захиалгаар гүйцэтгэх цаг агаарт зориудаар нөлөөлөх шинжлэх ухаан-технологийн төслүүдэд олгох хөрөнгө. Долоо. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үе шат, хүрэх үр дүн 7.1. Хөтөлбөрийг дараахь үе шаттай хэрэгжүүлнэ: - Нэгдүгээр үе шат. (2007-2008 он) – Хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүтэц, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, эхний ээлжинд хур тунадас нэмэгдүүлэх шаардлагатай байгаа газруудад цаг уурын хөдөлгөөнт радар, газрын генератор ажиллуулах, цөлжилт эрчимтэй явагдаж буй аймгуудад цаг агаарт зориудаар нөлөөлөх нэгж, салбаруудыг байгуулж, техник хэрэгслээр хангах ажлыг хэрэгжүүлнэ; - Хоёрдугаар үе шат. (2009-2012 он) – Цаг уурын суурин радар, газрын генератор, тодорхой бүс нутагт цаг агаарт зориудаар нөлөөлөх төв, сүлжээний нэгжүүдийг нэмж байгуулснаар цөлжилт эрчимтэй ялагдаж буй бүс нутгийн 70-аас доошгүй хувьд хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагаа явуулах чадавхийг бүрдүүлнэ; - Гуравдугаар үе шат. (2013-2015 он) – Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг газар болон агаараас явуулах чадавхийг бүрдүүлж, Монгол орны нийт нутаг дэвсгэрийг хамруулан гүйцэтгэх түвшинд хүргэнэ.
start=-37 , cViewSize=50 , cPageCount=1

13 сэтгэгдэл:

null
B.Tugsbayar (зочин)

би ургамлын биүтехнологийн талаар дэлэгрэнгүй мэдээлэл хайсан юм, яг ургамлын биотехнологийн үндсэн зарчим гэж юуг хэлээд байна аа энэ талаар тайлбарлаад өгөөч,

munguu (зочин)

давсжилтын талаар мэдээлэл өгөөч

баяраа (зочин)

би цөлжилттэй тэмцэхэд говийн нөхцөлд ямар ургамал эсвэл мод бут тарьж болох боломжтойг илүү тодорхой лавлаж байна хариулж өгөөрэй

Зочин

өө бүлсүн л байна ш дээ

Зочин

алтайн өвөр говийн талаар мэдээлэл өгөөрэй

Соёмбо-Эрдэнэ (зочин)

govid hedag yaj gargadag yum be hariulad ogoch bolj ogwol ediin zasgiin tootsootoi bwal ih bayarlana

Соёмбо-Эрдэнэ (зочин)

oo hudag yaj gargadag we gj bichsiin

Бэбэ (зочин)

Энэ мэдээллийн эх сурвалж нь хаанаас вэ?

мөнгөө (зочин)

tsoljiltiin talaar delgerengvi medeelel awmaar bn ene talaar sn medeh hvntei byaj holbogdoh we uul uurhain nohon sergeeltiin talaar ilvv tvlhvv medeelel haanaas awch boloh bol

мөнх-алдар (зочин)

minii bie daaltand mash ih hereg bolloo bayrlalaa iim heregtei medeelel ogsond tand amjilt hvsie oloo ilvv ih zviliig hiij bvteegeerei

Nomin (зочин)

ix sxan medeelel bn. odoo 2010onii tsuljiltiin zeregleliig olj ugch tuslaac txvv yaralta

vandandulam (зочин)

bayrallaa shan medeelel baina. tsoljiltiin talaar tosol baiwal tawij sonirhuulaach teghuu

zola (зочин)

mash heregtei medeelel bna. bayrlala. tsuljiltiin talaar iluu medeelel oruulj uguuch

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)